Мэдээ мэдээлэл
Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийн хүсэлтийг Бундестагийн хурлаар хэлэлцэнэ

МАН-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Д.Амар­баясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар Германы социал демократ намын урилгаар албан ёсны айлчлал хийсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Айлчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзах үеэрээ ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас 2024 онд гаргах шийдвэр гаргасан.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ноён Нилс Аннен Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэхдээ “Өмнөх Засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй, дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл ирэх долоо хоногт “Бун­дестагийн хурлаар Монгол Улсыг ХБНГУ-ын Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэнэ” гэсэн сайхан мэдээлэл ирээд байна. ХБНГУ нь 1992 оноос эхлэн хөгжлийн тусламжийг Монгол Улсад олгож ирсэн анхны улсуудын нэг юм. Энэхүү хөтөлбөр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны анхны механизмуудын нэг бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эрх зүйн салбарыг шинэчлэх, эрчим хүчний үр ашийг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавх­жуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон чиглэлээр тусламж, дэмжлэг үзүүлж нийт 488 сая евро зарцуулсан.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хариуцан ажилладаг учраас маш үр дүнтэй, өгөөжтэй тусламжуудын нэг юм. Зөвхөн 2020 онд л гэхэд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах зэрэг чиглэлээр нийт 22 сая еврогийн тусламжийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд олго­сон байна.

Гэвч 2021 онд ХБНГУ-ын зүгээс “Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч бага, дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн” хэмээн дүгнэн албан ёсны хөгжлийн хамтын ажил­лагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу Хөгжлийн хөтөлбөрөө чиглүүлж, Монгол Улсыг хасахаар болсныг мэдэгдээд байсан юм.

Гэвч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн хүсэл­тийг Германы социал демок­рат намын удирдлагууд болон ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннен нар нааштайгаар хүлээн авч, Бундестагийн хурлаар Монгол Улсыг ХБНГУ-ын Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэхээр болоод байна.

Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын Үнэн 
 
Сэтгэгдэл (7)
66.181.161.xxx
2022-05-27
66.181.161.xxx
2022-05-27
202.126.90.xxx
2022-05-28
202.126.90.xxx
2022-05-28
197.211.59.xxx
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gmail.com Hangout : carolblankatmcard@gmail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
2022-08-27

Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.