Мэдээ мэдээлэл
Улс төрийн намууд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа



Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 6 сарын хугацаанд эрчимтэй яригдаж байна. Уг санал санаачлагыг АН, ХҮН тэргүүтэй улс төрийн 20 гаруй нам анх гаргаж, иргэдийн дунд гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан. Улмаар УИХ-ын даргад хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулж, “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудлаар эрдэмтэн, судлаач, депутатууд, хуульчдын санал, зөвлөмжийг сонсоод байгаа билээ.



Тэгвэл өнөөдөр /2022.06.09/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудаас гаргасан саналуудыг нэгтгэсэн “Тунхаг бичиг”-т парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцов.



Тэрбээр хэлсэн үгэндээ “сонгуулийн тогтолцоог өөрчилж парламентын засаглалыг бэхжүүлье гэсэн бусад улс төрийн хүчний санал, санаалчлагыг Монгол Ардын нам дэмжиж байна. Гэхдээ нэн түрүүнд хүний эрхийг хамгаалах асуудал чухал гэсэн байр суурьтай байгаа. Энэ ч утгаар Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах улс төрийн намуудын саналд хүний эрхийг хангах, хамгаалах гэсэн том бүлэг хэсгийг оруулж, хамрах хүрээг тогтоох нь зүйтэй. Хүн төвтэй “Социал Демократ” үзэл баримтлалтай Монгол Ардын нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамрах хүрээг тогтоохдоо Нэгдүгээрт, хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалж хүний нэр төр халдашгүй байна. Төрийн бүх байгууллага иргэнийхээ нэр төрийг хүндэтгэн хамгаалах үүрэг хүлээх, хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг бүрэн халах, иргэний улс төрийн эрхэд тавьсан хязгаарлалтыг арилгаж тэгш боломж олгох, Монгол Улсын иргэн үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулах, Үндсэн хуулийн цэц нь улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн шүүх байх гэсэн том бүлэг хэсгийг нэгдүгээрт эрэмбэлэсэн” хэмээн онцолсон юм.
 
Улс төрийн намуудын санал нэгдэж, гарын үсэг зурсан “Тунхаг бичиг”-ийг бүрэн эхээр нь хүргэе.






Өнөөдөр Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй 35 улс төрийн нам бий. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, дээрх “Тунхаг бичиг”-т 24 нам гарын үсэг зуржээ.































Сэтгэгдэл (3)
172.226.43.xxx
2022-06-09
172.226.43.xxx
2022-06-09
197.211.59.xxx
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gmail.com Hangout : carolblankatmcard@gmail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
2022-08-27
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.