Мэдээ мэдээлэл
МАН: Турк улсын шударга ёс, хөгжлийн намтай хамтарч ажиллана



Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын урилгаар Монгол Ардын Намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан нар Анкара хотноо албан айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Шударга ёс, хөгжлийн намын Гадаад харилцааны дарга Афиф Дэмиркиран, Мэдээлэл, технологийн дарга Өмэр Илэри, Улс төр, хууль эрх зүйн дарга Мэхмэт Тунжая, Турк Улсын парламентын гишүүн Орхан Еэгин нартай уулзалт хийлээ.




Уулзалтаар хоёр намын цаашдын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, намын байгуулалтын олон чиглэлд хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа цахим технологи нэвтрүүлж, намын бодлогын шинэчлэлийн хүрээнд “цахим нам” болж байгаагаа албан ёсоор зарласан. Өнөөдрийн байдлаар Цахим нам 1.0,  2.0 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид технологийн дэвшлүүдийг улс төрийн намын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллана.  





Дашрамд дурдахад Турк Улсын “Шударга ёс хөгжлийн нам” нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос хойш эрх барьсан. Өнөөдөр 11 сая гаруй гишүүнтэй улс төрийн томоохон байгууллага юм.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.