Мэдээ мэдээлэл
МАН-ЫН дарга Л.Оюун-Эрдэнэ: Ахмадууд бол залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинж нь юм



Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбооны VI-р чуулган өнөөдөр боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намын цахим бүртгэлд бүртгэгдсэн нийт гишүүдийн 32.7 хувь нь ахмад гишүүд байна. Энэ нь Монгол Ардын намын улс төрийн өнөөгийн бодлого, шийдвэрт ахмадуудын нөлөөлөл, дуу хоолой хангалттай хэмжээнд байна гэсэн үг юм.






Улсын Их Хурал болон Орон нутгийн 2020 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ахмадын санаа бодлыг судлан гаргаж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон мөрийн хөтөлбөрийг ахмад эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулалцаж, сонгуулийн кампанит ажлын стратегийг оновчтой гаргахад намын ахмад гишүүдийн оролцоо их байсан.




Үүний үр дүнд Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентын 80 хувиас дээш буюу 62 суудал, Орон нутгийн сонгуульд 13 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт олонхи болж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан юм.

2021 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 344 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд Монгол Ардын намын гишүүн ахмадууд нь нийт ахмадын 26.9 хувийг эзэлж байна.

Ахмадын холбооны энэ удаагийн чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого, ёс заншил, өв уламжлал” тайлан, Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэгдлээ. Мөн үүнээс гадна чуулганаас гарах уриалгыг хэлэлцэж баталлаа.

МАН-ын гишүүн ахмадуудын 65.6 хувийг эмэгтэйчүүд, 34.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүйсийн энэ харьцаанд ахмадуудын зүгээс жендерийн тэгш байдлыг хангах тал дээр жинтэй нөлөө үзүүлдгийг харуулах нэг үзүүлэлт юм.

2020 оны УИХ-ын сонгуулийн үед Монгол Ардын намын ахмад гишүүдийн тоо 73 мянга байсан бол 2022 оны 09-р сарын 01-ний өдрийн байдлаар 92.740 болж нэмэгдлээ.

Энэ удаагийн чуулганд Улаанбаатар хот болон орон нутгаас 160 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хамгийн залуу нь 56 настай, хамгийн ахмад нь 93 настай байна.   




2022 оны хавар УИХ, Засгийн газрын зүгээс тэтгэврийг нэмэгдүүлэх тогтоол шийдвэр гаргуулахад Ахмадын холбоо онцгой дэмжлэг үзүүлж ажилласан.

Тэтгэврийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход намын зүгээс онцгой анхаарч ажиллаж байна. Шинэчлэлийн хүрээнд ахмад настай хүн бүрд тогтоолгосон тэтгэврээс гадна суурь тэтгэвэртэй болгох боломжийг эрэлхийлж байгаа юм. Ингэснээр тогтоолгосон тэтгэврээс гадна суурь тэтгэвэр гэдэг ойлголт бий болгох юм.

Чуулганд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож үг хэллээ.




Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны үйл ажиллагааны цар хүрээг дан ганц намын хүрээнд бус илүү томоор харж ажиллах хэрэгтэй. Ахмадууд гэхээр тэтгэвэрт гарсан хүн гэдэг утгаар ойлгож болохгүй. Ахлалын зарчимтай байх ёстой. Ахмадын байгууллага нь намын бодлогын түвшинд байх ёстой юм. Туршлагаас илүү боловсрол байхгүй. Тиймээс ахмад үеийнхнийхээ арвин туршлагыг маш сайн ашиглах ёстой. Ахмадууд бол Залуу үе, Дунд үе, Ахмад үеийн алтан гинж нь юм” гэдгийг тодотголоо.

Мөн энэ үеэрээ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 багц асуудлыг танилцуулсан юм.















 
Сэтгэгдэл (19)
202.21.107.xxx
МОНГОЛ АРДЫН НАМД1982-онд Элсэн МАХН-ын20-ИХ ХУРЛЫН МАНДААТЫНКОМИССТ,АДИЛБИШ ДАРГЫНХАА УДИРДЛАГАД ИХИЙГ СУРСАН,1994онд. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ БОЛЖ УЛСАД. ЭХ ,УРГЫН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ. ПОРТОГРАММЫГ АНХДАГЧААР НЭВРҮҮЛЖ ТИНХЭМИЙЭ ЭРХЛЭГЧ ДАМБАДАРЖАА,БАГШТАЙГАА ХАМТРАН ТУРШЛАГА БОЛОН УЛСАД НЭВТРҮҮЛЖ БАГШААРАА ҮНЭЛҮҮЛСЭН НЬ ТОМ ГАВЬЯА ЮМ,-2006ОНД ЗӨВЛӨХ ЭМЧЭЭ ХЭВТЭРТ БАЙСАН МӨРТЛӨӨ ХАМГААЛАХ САНААТАЙ ИРЭХЭД МИНЬ ХЭНМЭДЭХЭВ ММНЬ ЭРҮҮЛ БАЙВАЛ БОЛНО ДОО,…Гээд хамгаалуулан ҮНЭЛСЭН НЬ ӨНӨӨДРИЙН ТОМ ШАГНАЛ БИЛЭЭ…БИД ИХ САЙХАН СЭТГЭЛТЭЙ УДИРДЛАГУУДТАЙ БАЙСАН…ӨНӨӨДӨР АЛТАН ҮКЭ МАГТСАН Ч ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БАЙЖ ,1990 ОНД МОСКВА ХОТОД. ПЛАСИК ХАГАЛГААГААР,ЗҮРХ СУДАС,БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙГ ТӨРҮҮЛЭХ. ГОЛ ОНЛ,ПРАКТИААР ТӨГССӨН БОЛОВЧ. НЭГДСЭН НМНЭЛЭГТЭЭ ХАГАЛГААНЫ ОРЧИНД ХАГАЛГАА ХИЙХ ЭРХГҮЙ …УИХ-ынхаа удирдлагууд,Аймаг орондоо хандсан ч. НАРИЙН МЭРГЭЖЛИЙГ ОЙЛГОХГҮЙ…ЭХ ЭНДЭХЭД ХАГАЛГААНЫ НЬ ГОЛ ХҮНИЙГ ХАЛААП БОЛОО…ДЭЭРЭЭС УДИРДАХ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДИЙГ НЬ ГАРТАА ХИЙЖЭЭ.., НАМЗ,АХМАД ПАРАЛМЕНТҮҮДИЙН ХУРАЛД САНАЛ БОДЛОО БИЧСЭН Ч АЛБАН ЁС БИШ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ…САЙХАН САЙХАН САНАА БИДНИЙ ТӨЛӨӨ ГАРСН Ч,ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРСАН Ч. НАРИЙН МЭРГЭЖИЛТЭН,ЗӨВ САНААТАЙ ХҮН НЬ ЦӨӨХӨН ЮМ ПАА…ТА НАР МИНЬ ИХ Л ЮМ ХИЙХ ЮМ, АХМАД ЧАДВАРТАЙ ЭМЧ НАРАА АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ…ГАДААС ӨӨР ТОМЧУУЛ ИХ БАЙХ ЮМ…ТА НАРТАЙ УУЛЗАХ БОЛОХООР ОЧЁР ДУГААР НЬ ОЛДОХГШЙ,ТӨРИЙН ОРДОНДОО МӨРГӨӨД Л ЯВАХ ЮМ ДАА..,ОДООГИЙН БҮХ БОДОЛ САНААЧИЛГА,ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮДИЫГ ДЭМЖИЖ БАЫНА АА…,Дорноговь Монгол Улсын хүгий гавьяат эмё,КЛИНИКИЙН ПРОФЕССОР, УЛСЫН ЗАВЛӨХ,ЭМЯ-ХҮНДЭТ ДЭВТРИЙН ЭЗЭН. БАЛЖИРЫН ХЭНМЭДЭХЭВ
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
202.21.107.xxx
2022-09-13
43.242.243.xxx
МАН-ын дэргэдэх Ахмалын холбоо Монголын ахмадын холбоотой ажлын уялдаа холбоогоо эрс сайруулж, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдний мэдлэг боловсрол, ажлын арга барил, арвин иуршлага, ур чадвараас суралцах талаар Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын МАН-ын Намын хороодтой төлөвлөгөөний үндсэн дээр тодорхой ажил зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагаагаа одооныхоос эрс идэвхжүүлэн санаачилгатай ажилмаар байна. Төмөр-Очир даргатай Ахмадын холбоо шиг ажиллах шаардлагатай байна. Ахмадын холбооны даргыг МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн болгох санал дэвшүүлж байна МАН-ын 1968 оны гишүүн, Налайх дүүргийн 7 дугаар хорооны МАН-ын Намын хорооны хяналтын хэсгийн ахлагч Ж. Чулуунхүү, 2022-9-12. Налайх хот.
2022-09-13
202.55.188.xxx
Баянгол дүүргийн МАН ын ахмадын байгууллага гэж байна уу?, Байдаг бол ахмад гишүүдээс хол тасарчихсан ганц нэг хүний эрх ашигт чөдөрлөгдсөн бололтой. Эсвэл нууц ажилладаг юмуу
2022-09-13
59.153.87.xxx
Ахмадын чуулганд амжилт хүсэе. Ахмадын дүрэмд дорвитой өөрчлөлт оруулж, Орон нутгийн МАН-ын дэргэдэх ахмадын байгууллагын тайланг тавиулж, сонгуулийг цаг хугацаанд нь явуулдаггүй хэдхэн дарахлагдсан хүний өмч мэт өрсөлдөөнгүй, онцын дорвитой хийсэн ажилгүй бэлэгдэл маягаар олон жил үргэлжилж байгаад анхаарч орчин цагтайгаа хөл нийлүүлэн цахимд чөлөөтэй ордог, цаг үеийн мэдээлэл бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ахмадууддаа нөлөөлөхүйц чадварлаг (ахмад, дунд, залуу) ахмадуудыг шилж сонгож ажиллуулахад анхаарч ажиллавал хаана2аа ач холбогдолоо өгөх бусуу...
2022-09-13
66.181.161.xxx
Энэ гинжин холбоо зайлшгүй байх ёстой. Тэгж байж амжилт үр дүн гарна. Түүнийг аймаг дүүргийн намын дарга нар хийх ёстой, жинхэнэ холбох гүүр болох ёстой
2022-09-14
66.181.161.xxx
2022-09-14
66.181.161.xxx
2022-09-14
66.181.161.xxx
2022-09-14
202.21.107.xxx
2022-09-15
202.21.107.xxx
2022-09-15
202.21.107.xxx
2022-09-15
202.21.107.xxx
2022-09-15
192.82.71.xxx
Монголын ахмадын бгууллага гэж сжраггүй газар бдаг штэ.Хэдхэн өгзөрүүдэд үйлчилдэг.Ахмадууд бүүр хог дээр хаягдсан.Сонгууль дөхөөд ирэхээр л ахмадуудын толгойг эргүүлж санал авах гэж гурил будаа тараадаг тэр тогтолцооноосоо салж үз.Алийн болгон хуучнаараа сэтгэж улс орны хөгжилд гай болох юм бэ?!Нам энэ тэр бол одоо хамаагүй ээ шударга байцгаая !!!21р зуун шүү!!!
2022-09-15
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.