Мэдээ мэдээлэл
“ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ УДИРДАХ АЖИЛТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ




НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд жил бүрийн  есдүгээр сарын 15-ныг олон улсын Ардчиллын өдөр болгон тунхагласан. Олон улсын Ардчиллын энэ өдөр Монгол Ардын Нам “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 70 дугаар чуулганаараа “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг баталснаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн 46 улсад хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд манай улс 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргасан.

Тогтвортой хөгжлийн зорилгын тав дахь “Жендэрийн эрх тэгш, байдлыг хангах”  зорилгын хүрээнд  Монгол Ардын Нам бүх шатанд жендэрийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх,  нэгдмэл орчныг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй нам байхад манлайлан ажиллах зорилгоор энэхүү “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд Монгол Ардын Нам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ОУ-ын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага, Монгол Улсад жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Ардын Намын бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан шинэлэг хэлбэрээр хийж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн намын удирдах ажилтнууд цахимаар хэлэлцүүлэгт танхимтай шууд холбогдон оролцож санаа бодлоо чөлөөтэй солилцох боломжоор хангагдсан хэлэлцүүлэг нь нэг өдөр үргэлжилнэ.


 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.