Мэдээ мэдээлэл
"ЭРДЭНЭС" БОНДЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭРЛЭСЭН ҮНЭЭР АРИЛЖААЛЖ БАЙНА
 

  “Эрдэнэс-Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж байна. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм. Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл, аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банк дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. Тиймээс “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй захиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд юм. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө Төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулдаг. Бондын арилжаанд гаднынхан ч оролцох боломжтой. Иргэд арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандах хэрэгтэй бөгөөд утсаар болон онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох юм байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.