Мэдээ мэдээлэл
Т.Билэгсайхан | МИНИЙ НЭГ ӨДӨР
eNAM аппликейшн-ы эрхлэн гаргадаг "Миний нэг өдөр" ярилцлагын буланд Монгол Ардын Намын Улс Төрийн Байгуулалтын Газрын “Орон нутаг, хөгжлийн хэлтэс”-н дарга Т.Билэгсайхан оролцлоо.

Овог нэр: Тогмидын Билэгсайхан
Байршил: Улаанбаатар
Албан тушаал: Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга



  
1. Та ажлын нэг өдрөө хэрхэн эхлүүлдэг вэ?
Ихэвчлэн 07.10 цагт босоод, цайгаа уугаад, эхнэр хүүхдүүдээ үнсээд л ажилдаа гарахаас эхэлдэг.
 
2. Та юунаас урам зориг авдаг вэ?
Миний хувьд баклавраа Төрийн захиргаа, нийтийн удирдлагаар БНТУ-д, магистраа Улс төр судлалаар МУИС-д хамгаалж, анх намдаа ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эзэмшсэн боловсрол, эрхэлж байгаа ажил маань нэг цэгт давхацдаг болохоор түүнээсээ урам зориг авдаг. Өглөө ажил руугаа яардаг, орой гэр рүүгээ яардаг. /хэхэ/



3.
 
Таны ментор хэн бэ?
Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Даргаасаа ажиллах арга барил, дадал гээд олон зүйлийг сурсан.
 
4. 
Хэрэв та ментор бол суралцагч тань таниас ямар чадварыг сайн суралцах вэ?
Ажилдаа төвлөрч, гардаж, хурдтай ажиллахыг хичээдэг. Шаргуу занг суралцах болов уу.

 
5.
Та биедээ авч явдаг юм уу ажлын өрөөнд тань байнга байдаг зүйл юу вэ?
Том хүүгийн маань багадсан гутал манай өрөөний үнэтэй үзмэр.

 

6. Өдөрт заавал цаг гаргаж хийдэг зүйл чинь юу вэ? ажлаас бусад
Сурагч байхаас өглөө бүр 15 минут ном унших дадал сурсан. Өглөөд ажлаа эхлэхээс өмнө 15-20 минут ном уншаад аяга кофе уудаг. Одоо бол ажлын шаардлагаас үүдэн тогтмол хийдэг зүйлээсээ түр татгалзаад байгаа. Уншина гэсэн номууд ч овоороод л байна.
 
7. 
Энэ ажлыг хийгээгүй бол ямар ажил хийж байх байсан бол
Хүүхэд байхаас банкир эсвэл дипломатч болно гэж боддог байсан. Хэрэв энэ ажлыг хийгээгүй бол банкир болох байсан болов уу.
 
8. 
Хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Анх оюутны амралтаараа Солонгост зочид буудлын даавуу угаадаг газар 3 хоног ажиллаад 216,000 вон авч байлаа. Тухайн үеийн ханшаар 300,000 төгрөг орчим юм байна.  

 
9. Таны хариуцдаг чиг үүрэг юу вэ?
Манай Намын байгуулалтын газрын Орон нутаг, намын хөгжлийн хэлтэс маань намын хороодоо хариуцаж ажилладаг. 
 
10. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
Сонгуулийн ажил дээрээ л төвлөрч байна даа.
 
Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө хүн бүр хичээж, дор бүрнээ хариуцсан ажлаа яг хийдэг, тохирсон хариуцлагаа ч үүрдэг болвол бидний болон хүүхдүүдийн маань амьдрах нийгэм улам илүү гэрэлтэй болох болов уу гэж хувьдаа боддог. Илүү сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэе.
 
Танд баярлалаа..
Сэтгэгдэл (19)
103.229.121.xxx
2021-05-19
90.129.218.xxx
Дүүдээ амжилт хүсье
2021-05-19
66.181.161.xxx
Амжилт хүсье.
2021-05-19
83.185.35.xxx
2021-05-19
103.242.47.xxx
Mundag zaluu daegadaa amjilt husiy.
2021-05-19
66.181.178.xxx
2021-05-19
66.181.178.xxx
мундаг дүү шүү. ажилд махруу шүү
2021-05-19
66.181.178.xxx
2021-05-19
66.181.178.xxx
2021-05-19
202.55.188.xxx
Hairt vrdee amjilt bvteeliin deediig hvsie!!! Minii hvvgiin ajil vilsed tvshig tulguur bolj erch hvch uram zorigiig ogch baidag MANiin eronhii nariin bichig.iin darga Amarbaysgalan bolon tanai hamt olond talarhlaa ilerhiilie!!! Minii hvv tengerleg,hiimoritoi,ervvl enh ybaarai!!!Hairt vree vnsie!!! HAIRTAI shvv hongor vr mini!!!!
2021-05-19
202.126.90.xxx
Мундаг шаргуу үнэнч ажилаа маш сайн мэдэж хийдэг нь их таалагдсан.АМЖИЛТ
2021-05-19
202.126.90.xxx
Гэр бүлд нь аз жаргал гэгээлэг бүхэнийг хүсэж баына
2021-05-19
202.9.46.xxx
2021-05-19
202.9.46.xxx
2021-05-19
202.126.88.xxx
Guzel gardas,
2021-05-19
66.181.161.xxx
Мундаг дүүд амжилт хүсье.
2021-05-19
66.181.182.xxx
Хар залуугаараа нам дагацан тэнэг сда вэ!
2021-05-20
202.72.242.xxx
Ажилд нь амжилт хүсье.
2021-05-20
183.177.100.xxx
Ажилд нь амжилт хүсье, "Даруу байгаарай, хүнээрээ байгаарай". Дарга болчихоод хүнтэй мэндэлдэггүй, мэндийн зөрүүгүй болчихсон хүмүүс байдаг шүү
2021-05-20
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.