70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсэд ажиллаж байна

Админ
2024/09/23

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн уулзалтуудаа Баянхонгор аймгаас эхэллээ. Энэ үеэр аймгийн намын хорооны сонгуульт ажилтнууд болон Аймаг, сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчидтэй уулзалт хийж, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хангах талаар мэдээлэл, сургалт, чиглэл өглөө.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан зэрэг сэдвээр үндсэн мэдээлэл, илтгэл танилцууллаа. 

Уулзалтад Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Д.Бум-Очир, Х.Баасанжаргал,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд нар оролцов. Мөн СДМЭХ-ны Бодлогын зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүд, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. 

УИХ-ын гишүүдийн зүгээс Хангайн бүсэд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн төслүүдээ танилцуулж мэдээлэл өгч ажиллалаа. 

Уулзалтад оролцсон намын сонгуульт ажилтан, нэр дэвшигчдийн зүгээс намын дотоод үйл ажиллагаа, намын дотоод ардчилал, эв нэгдэл, мөн Баянхонгор аймагт хийгдэж байгаа замын бүтээн байгуулалтууд, эрчим хүч, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэллээ.








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.