70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Лаосын Ардын Хувьсгалт намын төлөөлөгчидтэй уулзав

Админ
4 цаг 51 минутын өмнө

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар  манай  улсад айлчилж буй Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Ардын Хувьсгалт намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны дарга Тонсаван Пумвихан тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр албан ёсны уулзалт хийж, санамж бичигт гарын үсэг зурав.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны  хэлтсийн дарга С.Өлзийжаргал нарын төлөөлөл оролцлоо.

Албан ёсны уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нам хоорондын харилцааны талаар талууд хөндөн ярилцав. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л төвшинд өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Лаосын Ардын Хувьсгалт намаас Монголд айлчилж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны Ази, Номхон далай, Африкийн газрын дарга Салөмсай Танунсаг, Ардын дипломатын газрын дарга Бунён Бүдтавон, Гадаад харилцааны хорооны Ази, Номхон далай, Африкийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн Монгол хариуцсан ажилтан Сулифон Манмомэг нарын төлөөлөл багтжээ.

Мөн БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сугсавад, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Суквисай Линсумфү нарын албаны хүмүүс албан ёсны уулзалт болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.