НАМЭХ

Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо


“ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” аян өрнөж байна Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт “ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аяны зорилго нь эмэгтэйчүүдээ идэвхжүүлэн олон чиглэлийн мэдээлэл, мэдлэг олгох, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн ““ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор нэгтгэх юм. Аяны хүрээнд эрүүл амьдралын хэв маягт уриалан, алхангаа асуудлыг шийдэх зорилготой “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” хөдөлгөөн амжилттай өрнөж, аймаг дүүрэг бүрт тулгамдаж буй олон асуудлыг ярилцан газар дээр нь шийдэж байна. Мөн НАМЭХ-ны бодлого үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого ба Манлайллын хөгжлийн цогц хөтөлбөр, Дижитал шилжилт ба эмэгтэйчүүд, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээ зохион байгуулах зорилго, ач холбогдол, Аж үйлдвэрийн IV хувьсгал сэдвүүдээр сургалт хийж байна. “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” аяны хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо аймаг, дүүргүүдийн Монгол Ардын Намын Хороодтой “Эрх тэгш харилцан итгэлцэл, зөвшилцөл, эв нэгдлийн зарчмын үндсэн дээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, 2020 оны бүх шатны сонгуульд хамтран амжилттай оролцох” зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. 2019 оны 11 сарын 10-нд Орхон аймагт, 11 сарын 11нд Булган аймагт, 11 сарын 24-нд Баянгол дүүрэгт, 12 сарын 1-нд Сэлэнгэ аймагт, 12 сарын 7-нд Хан-Уул дүүрэгт, 12 сарын 8-нд Баянзүрх дүүрэгт, 12 сарын 13-нд Баянхонгор аймагт, 12 сарын 21-нд Өвөрхангай аймагт “ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭТГЭЕ” аян өрнөж, “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” давалгаалж, арга хэмжээ зохион байгуулагдсан газар бүрт асуудал шийдэж, эмэгтэйчүүддээ тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ – ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ “ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ-ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” сэдэвт хэлэлцүүлэг НАМЭХ-ны санаачлагаар Улаанбаатар хотноо 2020 оны 01 сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт С.Өнөрсайхан - Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор, М.Ундрам –АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, М.Пүрэвжав - ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, Ж.Цолмон – Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор нар урилгаар оролцож Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагийн удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцов. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэснээр үүсэх сөрөг нөлөөллийг сурталчилсан мэдээ, мэдээлэл, нөлөөллийн ажлыг урт хугацаанд төлөвлөн, өрнүүлэн ажиллаж байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦОГЦ БОДЛОГООР АЖИЛЛАЖ БАЙНА НАМЭХ 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу Удирдах зөвлөлийн гишүүд ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга Л.Нямгэрэлтэй уулзаж, хүчирхийллийн эсрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө авсан. 2019.11.25-нд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл болон НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт “Хүүхдийн түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй бэрхшээл асуудлыг сонсон шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллалаа. НАМЭХ-ноос 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт 2020 оны орон нутгийн төсөвт: 1. Хүүхэд хамгаалах хамтарсан багийн үйл ажиллагаа, 2. Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ, 3. Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсвийн хуваарилалтанд оруулж, хэрэгжүүлж ажиллана уу гэсэн албан бичгийг үндэслэлтэйгээр хүргүүлэн үр дүнд хүрч ажиллалаа.
Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны "Их хурал"
ТОГТМОЛ СУРГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА НАМЭХ-ноос 2019 оны 12 дугаар сараас эхлэн долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт удирдах ажилтнуудаа хамруулсан МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ болон УЛС ТӨРИЙН КУРСын сургалтуудаа тогтмол хийж эхэллээ. Сургалтыг Стратеги академи, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхим, Ганабел институт, Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв, Атлас консалтингтай хамтран зохион байгуулж байна. ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ – ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ”

Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо

Товч танилцуулга:

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ) нь 1994 онд Монгол Ардын намын залуу эмэгтэйчүүдийн санаачилгаар “Эмэгтэйчүүд-Хөгжил-Хөдөлгөөн” нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан. 1998 онд тус холбооны II чуулган хуралдаж байгууллагынхаа нэрийг Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо (МАСЭХ) болгон өөрчилж, шинэчлэн зохион байгуулсан билээ. 

2010 оны 10-р сард Монгол Ардын намын XXVI Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит IV чуулган 400 гаруй төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, шинэ бодлого, зорилтоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ) болгон өөрчлөн баталсан бөгөөд үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага болон төлөвшин хөгжиж байна. 2014 оны 1-р сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, Монгол Ардын намын XXVII Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар Монголын нийт эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор идэвхитэй ажиллаж байна.

НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид: 

1994-2011 оны 6-р сарын 24  хүртэл Д.АЛТАЙ
2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ
2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна.

Вэб хуудасwww.nameh.mn 

Цахим шуудан: nameh_94@yahoo.com

Фэйсебүүк хуудас: ЭМЭГТЭЙЧҮҮД ЧАДНА www.facebook.com/nameh.man 

Утас/факс: 976-11-321136

Шуудангийн хаяг: Ш/х-46/540

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу Монгол Ардын Намын Төв байр, 204 тоот

“НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ  татах