“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Түнэл суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд, Бүрэнтогтох сумын Засаг дарга Ц.Чимэдмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус уулзалтад Түнэл сумын 200 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутгийн хөгжилд чиглэсэн арга хэмжээ, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар мэдээлэл сонслоо.

Мөн МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын зорилго, ач холбогдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл хийж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй, шуурхай ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Мөн Түнэл сумын намын хорооны ахмад настан Ж.Жигжидсүрэн, Л.Уртнасан, М.Жигжидсүрэн гуайнд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.





