Ахмадын зээлийн сан бүрдүүлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд анхаарахыг хүсэв

Админ

2026.06.19
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгээр ахлуулсан баг Архангай аймгийн Өлзийт суманд ажиллаж, намын 200 гаруй гишүүнд Засгийн газрын шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформын талаар мэдээллийг өглөө.

Ахмадын хорооны тэргүүн Удаанжаргал ахмадын сан шийдэгддэггүй асуудлыг хөндөж байлаа. Ахмадын санг байгуулахгүй болохоор тэдэнд зориулсан ажил хоцрогдоод байгааг шүүмжиллээ.

Ахмадын зээлийн санг бүрдүүлж төсөвтөө нэмж тусгана гэсэн Засгийн газрын 197 дугаар тогтоол байдаг. Үүнийг хэрэгжихэд анхаарч өгөхийг хүсэв. Мөн ахмадуудын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ гэж байгаад талархаж байгаа гэв.

Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Өлзийт сумын МАН-ын хорооны дарга Н.Болдсүх нар Өлзийт сумынхаа намын ахмад гишүүдийн гэрээр зочлон хүндэтгэл үзүүлэв.