Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өнөөдөр (2026.06.21) боллоо.
Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан.
Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна. Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн нийт сонгогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР хариулах болно.
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл

