Ард түмний санал тусаагүй ажил авлига, ашиг сонирхол дагуулдаг

Админ

2026.06.19
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аян Төв аймгийн Борнуур суманд үргэлжилж байна.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл хэлэхдээ “Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 80 хонож байна. Энэ хугацаанд олон жил яригдсан ч шийдэлд хүрээгүй байсан асуудлуудыг хөдөлгөж, иргэдийн эрх чөлөө, боломжийг тэлэх бодлогын шинэчлэлүүдийг эхлүүллээ. 

Сайн ажлыг сурталчилгаа биш, үр дүн нь үнэлдэг. Ард түмэн бодит өөрчлөлтийг мэдэрч байж төрдөө итгэдэг. Бодит үр дүн гарахад бодлогыг иргэд ойлгох асуудал чухал тул энэхүү аян өрнөж байгаа” гэж онцоллоо.

Мөн “Ардын нам-Ард түмэндээ” аян нь сурталчилгааны ажил биш бөгөөд иргэдийн санал, шүүмж, хүсэлтийг төрийн бодлого, шийдвэрт тусгах зорилготой бөгөөд ард түмний санал тусаагүй ажил авлига, ашиг сонирхол дагуулдаг гэж тэмдэглэв.

Борнуур сумын иргэд тариалангийн салбарыг бодлогоор дэмжих, орон нутгийн хөгжлийг хурдасгах чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлж, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байв.