Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд үргэлжиллээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны төлөөлөл болон албаны хүмүүс, намын гишүүдтэй уулзалт хийж, Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар гишүүдэд танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болж, 2026 оны 7-р сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжихийг, тус хэлэлцээрт 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн багтсан бөгөөд үүний 97 хувь нь мал, малын гаралтай бүтээгдэхүүн байгаа нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчдаа дэмжсэн чухал ажил болж байгаад малчид их дэмжиж байна.
Тодруулбал, Евразийн бүс нутгийн улсууд руу гурван жилийн хугацаанд мах, махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноос ноолууран бүтээгдэхүүнээс 204 төрлийн бараа, хөдөө аж ахуйн бусад нэрийн 65 төрлийн барааг татваргүй экспортлох боломжтой болж байгаа юм.
Мөн Алтарширээ, Дэлгэрэх сумдын МАН-ын ахмад гишүүдийнхээр зочилж, санал сэтгэгдлийг нь сонсож, ярилцлаа. Намын гишүүдийн зүгээс анхан шатны нэгж, гишүүдтэй ажиллаж байгаад талархалтай байж, намын бодлого үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.








