“Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ

Админ

2026.06.25
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд тус тус ажиллалаа.

Тус багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, Б.Билгүүн, Дундговь аймгийн ИТХ-ийн дарга Ж.Мөнхчулуун нарын албаны хүмүүс ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ болон суманд тулгамдаж буй асуудлуудын талаар санал, санаачилгаа илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.

Энэ үеэр Гурвансайхан сумын намын гишүүн Дэрсэнэ Ус багийн Г.Өлзийдолгор, Гурвансайхан  багийн Э.Бүдханд, Суугаант багийн Ж.Чагцалмаа нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Ахмад гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцав.

Мөн Өлзийт суманд намын гишүүн, 5-р багийн залуу гэр бүл Г.Бат-Орших, 6-р багийн өндөр настан Л.Адьяасүрэн, 5-р багийн малчин, өндөр настан  Б.Өлзийтөр нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.