“Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Сайнцагаан суманд үргэлжилж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Админ

2026.06.20
Үйл явдлын мэдээ

“Ардын нам Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаагаар ахлуулсан баг  Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2026 оны зургаадугаар сарын 19-нд  ажиллалаа.

Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа тус сумын Монгол Ардын намын хорооны  гишүүдтэй хийх уулзалтыг нээж  “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой  хариултыг өглөө.

Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийн хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформын  талаар сургалт мэдээллийг хийв.

Уулзалтын дараа Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Х.Дондогсүрэнгийнд очиж төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээний хүрэлцээ, хүртээмжтэй байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар санал хүсэлтийг нь сонслоо.

Түүнчлэн Айраг багт хувиараа бизнес эрхлэгч Бадамхандын  гутал засварын үйл ажиллагаатай танилцлаа. Бадамханд нь Сайнцагаан сумын Монгол Ардын намын хорооны гишүүн бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал хүсэлтээ хэллээ.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн  малчин Л.Лувсанданзангийн  хотоор зочилж түүний санал хүсэлтийг сонсов.

“Ардын нам- Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Хулд суманд үргэлжилж байна.