“Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Асгат суманд үргэлжиллээ

Админ

2026.06.13
Үйл явдлын мэдээ

  “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Асгат суманд үргэлжилж, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү уулзалтад Асгат сумын 50 гаруй гишүүн оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.

Намын гишүүд татварын хөнгөлөлт, тэтгэвэр тэтгэмж болон "Нарлаг Монгол малчин" хөтөлбөрүүд бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов. Мөн залуучууд хөдөө орон нутагт ажлын байр дутмаг байдаг тул аль болох ажиллах, хөдөлмөрлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтад оролцсон иргэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” аяны хүрээнд аж ахуйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахим болж байгаа нь иргэдэд чирэгдэл учруулсан төрийн хүнд суртлыг халсан нэг том алхам болсонд талархалтай байлаа.

Завхан аймгийн Асгат сумын уулзалтын үеэр төрийн одон медаль, салбарын болон намын шагналуудаар хөдөлмөрч, идэвх зүтгэлтэй намын гишүүдийг шагнаж урамшуулав.