МАН-ын удирдлагууд Багахангай дүүргийн намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Админ

2026.09.11
Үйл явдлын мэдээ

Багахангай дүүргийн Монгол Ардын Намын хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл агаар эм” арга хэмжээнд МАН-ын удирдлагууд оролцож, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УЗАА-ны Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Багахангай дүүргийн МАН-ын хорооны  дарга С.Эрдэнэбаяр болон намын 300 гаруй гишүүд, дэмжигчид оролцов. 

Монгол Ардын Намаас өнгөрөгч зургаадугаар сард улс орон даяар “Ардын нам - Ард түмэндээ” аяныг зохион байгуулсан билээ. Тус аяны хүрээнд намын анхан шатны гишүүд, дэмжигчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлыг нь сонсон, хүрч ажилласан юм. Тэгвэл энэ удаа Багахангай дүүргийн МАН-ын хорооноос зохион байгуулсан "Эрүүл агаар эм" арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг хөтөлбөрүүдийн талаар бодит мэдээллийг гишүүд, дэмжигчдэд хүргэлээ.

Мөн Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, шинэ суурьшлын бүс болон үйлдвэрлэл, технологийн паркийг өргөжүүлэх хүрээнд цахилгаан, дулаан, эрчим хүчний шинэ шугам сүлжээ татах, төмөр зам болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, цаашлаад шинэ бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцоллоо.        

Түүнчлэн арга хэмжээний үеэр Монгол Ардын Намд шинээр элсэж буй гишүүдэд намын батлахыг гардуулж, намын эгнээнд нэгдэж буй залууст амжилт хүслээ.