Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Завхан аймгийн Завханмандал суманд ажиллав.
Тэрбээр алслагдсан сумын төлөөлөл болсон 80 гаруй намын гишүүнтэй уулзаж, Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформын талаар товч мэдээлэл өгч, сумын намын хорооны үйл ажиллагаа, тэр дундаа гишүүдийг идэвхжүүлэх талаар чөлөөт ярилцлагыг тэргүүлэгчид болон оюутан, залуустай хийлээ.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Эрүүл мэндийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс, Улс төрийн манлайллын академийн тэргүүлэх сургагч багш А.Амаржаргал, SDS-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр нар Завхан аймгийн Завханмандал суманд ажиллах үеэрээ намын идэвх зүтгэлтэй, салбартаа тэргүүлэгч гишүүдэд шагнал гардуулж, намын ахмад гишүүн Н.Болд гуайн гэрээр зочлон хүндэтгэл үзүүлэв.
Нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхай, гүний болон гадаргын усны хомсдол, цөлжилтийн талаар санаа их зовж байгаагаа илэрхийлж, онцгойлон анхаарч үзэхийг уламжиллаа. Мөн царцсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлт, хүн ам нэмэгдүүлэх бодлогын талаар дурдаж байлаа.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан баг Завхан аймгийн Дөрвөлжин суманд томилолтоо үргэлжлүүлж байна.







