"Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан аймгийн намын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажиллав.

Тус аяны хүрээнд Жаргалант сумын МАН-ын 120 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаарх мэдээлэл, танилцуулгыг хүргэж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр аймаг орон нутагтаа хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээний талаарх товч танилцуулга хийж мэдээлэл хүргэлээ.

Тухайлбал, шинээр тавьж буй авто замын ажлууд тэр дундаа Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаар дайраад хангайн чиглэл дэх авто зам, Шаргалжуутын авто зам мөн говийн авто зам барих ажлууд эхэлсэн.

Мөн "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл" хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл хэрэгжсэнээр аймаг орон нутагтаа бие даасан эрчим хүчний станцтай болох маш том боломж бүрдэхийг онцлов.

Энэ үеэр тус сумын намын хорооны ахмад гишүүн Д.Далхаа, С.Ариунсан,
Намын ахмад гишүүн Д.Далхаа Байдрагийн голын ай сав дагуу чацаргана, үхрийн нүд, давжаа алим, хүнсний ногоо, жимс жимсгэнийг нутагшуулж, эрүүл, чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор иргэдийнхээ хэрэгцээг хангаж байна.









