Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Өндөр-Улаан суманд үргэлжилж байна.

Орон нутгийн гишүүд, дэмжигчид мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй, цаг алдалгүй хүлээн авах боломж дутмаг байдаг. Харин эдгээр өдрүүдэд Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу улс орон даяар анхан шатны нэгжүүдэд ажиллаж, намын бодлого шийдвэр, шинэчлэл болон засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодит ажлуудыг нэг бүрчлэн танилцуулж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн хорооны Дэд дарга Б.Хэрлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт болон нийгэм, эдийн засгийн голлох төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаар нэгдсэн танилцуулга хийж, МАН-ын намын Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан намын хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги"-ийг гишүүдэд танилцуулж, E-nam 3.0-г хэрэглээнд нэвтрүүлж, намын анхан шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдлын талаар танилцуулав.

Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Өндөр-Улаан сумын МАН-ын хорооны дарга Д.Батсүх болон сумын намын хорооны 5 үүрийн нийт 260 гаруй гишүүд дэмжигчид оролцсон. Мөн Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Архангай хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх танилцуулга хийлээ.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэд Залуу малчдыг дэмжих бодлого шийдвэр хэрэгтэй байна. Залуу малчдын нийгмийн даатгал, залуу малчдын тухай хуулийн хэрэгжилт яагаад хангагдахгүй байна вэ? Хэзээ хэрэгжих талаар асууж тодруулж өгөөрэй гэж хүсэж байна. Мөн малын вакциныг жигд хийж, Гуурын тосыг сайн хийж малчдад тарааснаар малын ашиг шимд өндөр үр өгөөжтэй байх тул Мал эмнэлгийн газарт даалгаж энэ тал дээр анхаарч өгнө үү.

Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын МАН-ын Ахмад гишүүн Төрмандах, Шагдарсүрэн, Д.Энхтайван нарын гэрээр зочилж МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг хүргэж ахмад буурлуудынхаа үгийг сонслоо.









