Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Монгол Ардын намын хорооны IX хурлаар /2026.05.25/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлж НИТХ-д танилцуулав.

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.26/ хуралдаж Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид дэмжсэн юм.

Дараа нь НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нэр дэвшүүлэх тухай хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлав.

Улмаар Ерөнхий сайд Н.Учрал НИТХ-ын шийдвэрийг батламжилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.


