Баруун бүсийн 463 залуусыг нэгтгэсэн “S300” цогц сургалт амжилттай өндөрлөлөө

Админ

2026.11.13
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оюутан, залуусын ур чадварыг хөгжүүлэх “S300” цогц сургалт таван өдрийн турш үргэлжилж, өнөөдөр /2026.11.13/ амжилттай өндөрлөж байна.

Сургалтын сүүлийн өдөр SDY академийн дөрвөн одтой сургагч багш П.Бодьсайхан оюутан, залууст үзэл бодол, үнэ цэнийн тухай илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултад хариулан, нээлттэй ярилцлаа.

14 дэх жилдээ, 30 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус сургалтад баруун бүсийн Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй нийт 463 оюутан, залуус хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн батламжаа гардан авлаа. Энэ удаагийн сургалтын хамгийн бяцхан оролцогч нь хоёр настай М.Энхсаруул хүү байв.

Баруун бүсийн дөрвөн аймгийн залуус таван өдрийн турш хамтдаа суралцаж, нэгэн хамт олон болж, төгсөлтийн өдөр төрсөн өдөр нь тохиож буй нэгэндээ халуун баяр хүргэж, дурсамж, нөхөрлөлөөр дүүрэн таван өдрөө үдэж байна.

“S300” хөтөлбөр нь оюутан, залуусын хувь хүний хөгжил, манлайлал, багаар ажиллах болон харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэв. Түүнчлэн өөрсдийн үзэл бодол, шинэ санаагаа хуваалцах, үе тэнгийнхэнтэйгээ танилцах, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үнэ цэнтэй боломжийг бүрдүүлсэн нь сургалтын гол үр дүн байлаа. Оролцогч залуус ч сургалтаас олж авсан мэдлэг, туршлага, шинэ нөхөрлөлдөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Тус сургалтыг Социал Демократ Монголын Оюутны Холбоо, “Student Leadership Academy” болон баруун бүсийн аймгуудын салбар холбоод хамтран зохион байгууллаа.