Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, намын Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү уулзалтад Бөмбөгөр сумын 100 гаруй гишүүн оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцож, дээд шатны байгууллагад санал шүүмжийг уламжлахаар боллоо.
Уулзалтад оролцсон иргэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд аж ахуйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахим болгож байгаа нь иргэдэд чирэгдэл учруулсан төрийн хүнд суртлыг халсан нэг том алхам болсныг онцолж байлаа.






