БАЯНХОНГОР АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Админ

2026.11.16
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймаг, сумдын намын хорооны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.11.16/ Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан болон Баянхонгор аймгийн сумдын намын хороодын 22 төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, газар, нэгжүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, орон нутгийн намын байгууллагын бүтэц, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Уулзалтаар орон нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, удирдлагуудын мэдээлэл, ойлголтыг нэгтгэх, намын бодлого, зорилтыг анхан шатны байгууллагад үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байна.