Бүс нутгийн хөгжил, эрүүл мэнд, хүртээмжийг сайжруулах бодлогын шийдлүүдийг хэлэлцэж байна

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөн амжилттай үргэлжилж байна. Зөвлөгөөний хүрээнд бүс нутгийн хөгжил, намын гишүүнчлэл, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, инновац, бүтээмж, хүртээмжийг сайжруулах чиглэлээр таван сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Эдгээр хэлэлцүүлэг нь намын бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох, баруун бүсийн онцлог болон иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн санал, шийдэл боловсруулах, цаашдын хөгжлийн зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход чиглэж байна.

“Гишүүн төвтэй нам – Е4 стратеги”

Тус салбар хэлэлцүүлгийг МАН-ын дэргэдэх Стратеги Академийн гүйцэтгэх захирал Т.Ням-Осор модератороор удирдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Т.Аубакир, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар нар панелистаар оролцож байна.

-Хэлэлцүүлгээр намын гишүүнчлэлийн бүтэц, хүний нөөц, манлайллын хөгжлийг онцолж, гишүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, намын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцож байна.

“Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ”

Эрүүл мэндийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгсийн модератороор удирдаж буй тус хэлэлцүүлэгт МАН-ын нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн бодлогын хорооны гишүүн С.Сарантуяа, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Нандинцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга С.Гэрэлмаа нар оролцож байна.

-Хэлэлцүүлгээр баруун бүсийн онцлог, хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн бодлого боловсруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж, шийдлүүдийг хэлэлцэж байна.

“Инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх нь”

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Сэлэнгэ модератороор ажиллаж буй тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Тамир, Ховд аймгийн МАН-ын хорооны дарга М.Ганзориг, МАН-ын Бага хурлын гишүүн Х.Арман нар панелистаар оролцож байна.

-“Чөлөөлье: Хүнд суртлаас боломж руу” сэдвийн хүрээнд иргэдийг хүнд суртлаас чөлөөлөх, төрийн ажил, үйлчилгээг хялбаршуулах, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, шийдэл дэвшүүлж байна.

“Бүс нутгийн хөгжил”

Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга П.Цолмон модератороор ажиллаж буй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Жангабыл, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Увс аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл, Завхан аймгийн МАН-ын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар панелистаар оролцож байна.

-Энэ хүрээнд баруун бүсийн нөөц, боломжийг үр ашигтай ашиглах, аймаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого, шийдлүүдийг хэлэлцэж байна.

“Хүртээмжийг сайжруулах нь”

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны нарийн бичгийн дарга Э.Улсболд модератороор ажиллаж буй тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, СДХБИХ-ны Ерөнхийлөгч О.Саранчулуун, Завхан аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Пүрэвдорж, МАН-ын Бага хурлын гишүүн О.Содбилэг, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар панелистаар оролцож байна.

-Хэлэлцүүлгээр иргэдийн нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хүн бүрд тэгш боломж олгох чиглэлээр санал, санаачилга дэвшүүлж байна.

Эдгээр салбар хэлэлцүүлэг нь намын бодлого, үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ баруун бүсийн хөгжлийн онцлог, иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан бодлогын санал, шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, үр дүнг нэгтгэн зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг тодорхойлно.