Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт өнөөдөр /2026.10.10/ болж байна.

Бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Төв болон Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн намын хорооны удирдах ажилтнууд, сум, багийн намын үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын 900 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Зөвлөгөөнд Төв, Хойд бүсэд хамаарах Орхон аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Булган аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Л.Төмөрбаатар, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Б.Азжаргал, Төв аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар нар тайлан мэдээллээ танилцуулна.


Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, намын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн, намын дэргэдэх СДХБИХ-ны ерөнхийлөгч О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Б.Энхцэцэг, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нар бүсийн зөвлөгөөнд оролцож байна.












