Чингэлтэйн МАН-ын хорооны удирдах ажилтнууд манлайллын сургалтад хамрагдлаа

Админ

2026.10.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намаас дүүргийн намын хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг дэмжих сургалтад хамруулсаар байна.

Энэхүү зорилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо болон намын дэргэдэх Улс төрийн манлайллын академи хамтран “LEAD THE LEADERS” улс төрийн манлайллын цогц сургалтыг энэ сарын 12-13-д зохион байгууллаа.

Сургалтад:

• Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд

• Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид

• Дэргэдэх төрийн бус байгууллагын тэргүүнүүд оролцов.