Монгол Ардын намын гишүүн төвтэй шинэ стратеги, Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт сурталчлан таниулах, гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох зорилготой "Ардын нам-Ард түмэндээ" аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, экспортыг дэмжих арга хэмжээ, иргэд, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон Е-4 стратегийг танилцуулсан. Энэхүү стратеги нь гишүүн төвтэй, цахим шилжилтийг хэрэгжүүлсэн, эдийн засгийн өсөлт, ногоон хөгжил, хүний хөгжлийг дэмжсэн намын хөгжлийн шинэ бодлогыг тодорхойлж байгааг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл онцлов.
Түүнчлэн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, орчин үеийн болгох зорилгоор хэрэгжүүлж буй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг өргөжүүлэх, мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зорилготой Enam 3.0 системийн талаар Монгол Ардын намын дотоод аудитор Ц.Норовжамц танилцууллаа.
Уулзалтад оролцогчдын хувьд Монгол Ардын намын шинэчлэл, Е-4 стратеги, намын үйл ажиллагааны цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй Enam 3.0 системийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг хэлэхээс гадна Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, тэр дундаа хөдөө аж ахуй, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Үүний дараагаар тус багийнхан Төв аймгийн Баянцагаан суманд ажиллаж, нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.




