
“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Хэрлэн суманд үргэлжилж байна. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй уулзалт хэлэлцүүлэгт Хэрлэн сумын 100 гаруй гишүүн оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ, хугацаа болон тэтгэвэр, татварын шинэчлэлийг илүү хөндөн ярилаа.

Тухайлбал ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгох, тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах зэрэг асуудлыг тусгасан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр УИХ-д өргөн барьсан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр намын ахмад гишүүн З.Пүрэвсүрэн, Б.Бямбаа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.


