Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Дорноговь аймгийн Сайхандулаан, Мандах суманд үргэлжлэн Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны төлөөлөл болон албаны хүмүүс, намын гишүүдтэй уулзалт хийлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, МАН-ын даргын дэвшүүлсэн Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар гишүүдэд танилцуулав.

Уулзалтаар Монгол Ардын нам өмнө нь гишүүд дэмжигч, дагагч төвтэй байсан бол одоо оролцогч, нөлөөлөгч, хариуцагч төвтэй ажиллаж байгааг, гишүүн төвтэй E-4 стратеги нь гишүүдийн оролцоо, идэвх, шийдвэр гаргалт, хяналтын механизмыг уялдуулснаар намын дотоод итгэлцлийг сэргээх зорилготой үндсэн дөрвөн хэсэгтэй “Тогтолцооны шинэчлэл” болохыг онцлов.
Тодруулбал:
✅ Түгээе /намын бодлого, шийдвэр нь гишүүд, иргэдэд түргэн, нээлттэй, ойлгомжтой хүрэх/,
✅ Хөгжүүлье /идэвхтэй оролцдог, санаачилдаг, нөлөөлдөг гишүүн/,
✅ Чөлөөлье /бүтээлчээр оролцох бүрэн боломжтой орчин/,
✅ Хариуцъя /ёс зүйн хариуцлагыг нэмж, бодит үнэлгээний системд шилжих/ гэсэн дөрвөн хэсэгтэй гэдгийг уулзалтын үеэр танилцууллаа.
Дээрх сумдад ажиллахдаа Монгол Ардын намын ахмад гишүүд, настан буурлуудынхаар зочилж, санал сэтгэгдлийг сонсож, тэдний сонирхсон асуултад хариулсан нь анхан шатны намын үүр, гишүүдийн идэвхийг сэргээсэн чухал ажил болж байгааг дурдав. Намын гишүүдийн үе үеийн төлөөлөл намынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.









