Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төв тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжтой боллоо

Админ

2026.06.20
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан аймгийн намын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд томилолтоо үргэлжлүүлж байна. 

Тус сумын Эрүүл мэндийн төвд тулгамдаад байсан асуудлыг бүрэн шийдэж, иргэддээ тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлж түргэн тусламжийн автомашиныг өглөө. Эмнэлгийн үйлчилгээг иргэддээ цаг алдалгүй хүргэх боломжтой болсонд Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс талархлаа илэрхийлэв.

Тус аяны хүрээнд Гурванбулаг сумын МАН-ын 100 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаарх мэдээлэл, танилцуулгыг хүргэж, санал бодлыг нь хүлээн авлаа.

Уулзалтад оролцсон ахмадууд тэтгэврийн шударга тогтолцоог дэмжээд  улсад олон жил ажилласан, илүү шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг байх нь зөв санаачилга гэж хэлж байлаа. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдэлтэй ажиллахыг сануулав.

Сөрөг хүчнээс дайралт, харлуулалт хийж байгаад санаа зовниж буйгаа хэлээд төр засаг тогтвортой байж, төрийн үйл хэрэг тасалдахгүй байх ёстойг ахмадууд захисан юм.

"Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын намын ахмад гишүүн Д.Сандагжав,  Д.Жавзаа, С.Баянжаргал нарынд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээ уламжиллаа.