Хэнтий аймгийн МАН-ын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Админ

2026.06.20
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой бодит ажил болж “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан баг Хэнтий аймагт ажиллаж Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзалт хийж байна.

Энэ үеэр ардын намын үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй зүтгэж, орон нутгийн хөгжил, намын байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад гишүүдийнхээ гэрт очиж хүндэтгэл үзүүлэн, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Аймгийнхаа нефть хангамжийн баазад 20 жил ажилласан Ц.Сүрэнхор, сумынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн Д.Жамбаа, намынхаа залуу гишүүдийн идэвх оролцоо суларч буйд санаа зовж буйгаа нуугаагүй Л.Дэмбэрэлсүрэн, 64 жил намынхаа эд эс болж яваа Д.Дорж, улсад 46 жил ажиллахын зэрэгцээ 9 хүүхдээ эрүүл энх өсгөж 100 гаруй гишүүнтэй ам бүлийн эзэн болсон Ц.Батсүх, намын дэргэдэх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд өндөр үүрэгтэй ажиллаж ирсэн Ч.Цогтбаатар  нарын намын ахмад зүтгэлтнийхээ санал бодлыг сонслоо.

Тухайлбал, Ц.Батсүхийн хувьд 1945 онд Монгол Ардын намд элсэж байсан  аавынхаа мөрөөр гишгэж яваа төдийгүй түүний үр хүүхдүүд ч ижил үзэл баримтлалаар төлөвшсөн байна. Тэр үед улс орны хөгжлийг чухалчилж явсан болохоос эрх ашгийн төлөөх талцал хуваагдал байж болохгүйг сануулж байлаа.  Харин Ч.Цогтбаатар  гуай эхнэр Л.Дархиагийн хамтаар улсад 40 гаруй жил ажилласан ч 800 орчим мянган төгрөгийн л тэтгэвэр авч байгаа  нь шударга биш байсныг тэтгэврийн шинэчлэлээр өөрчилж байгаад баяртай байгаа. Гэхдээ асаргаанд байдаг ахмадуудын нийгмийн асуудлыг шийдэх шаардлага бий гэдгийг ярилаа.   

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой бодит ажил болж байгааг ахмадууд үнэллээ.