Монгол Ардын намаас орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аймаг, сумдын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо болон Улс төрийн манлайллын академи хамтран “LEAD THE LEADERS” улс төрийн манлайллын цогц сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад:
• Аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, тэргүүлэгчид
• Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид
• Сумын намын хорооны дарга, дэд дарга нар
• Дэргэдэх төрийн бус байгууллагын тэргүүнүүд
• Хяналтын зөвлөлийн төлөөлөл оролцож байна.
Энэхүү сургалт нь орон нутгийн удирдах ажилтнуудад:
✔ Манлайллын ур чадвар, шинэ чиг хандлага
✔ Хиймэл оюуныг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх арга барил
✔ Улс төрийн үзэл баримтлал, шилжилтийн ойлголт
✔ “Гишүүн төвтэй E-4” стратеги болон “Чөлөөлье” санаачилгын агуулгыг хүргэж байгаагаараа онцлог юм.





