МАН-ын дарга Н.Учрал Өмнөговь аймгийн намын хороонд ажиллав

Админ

2026.11.12
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт ажиллаж байна.

Тэрбээр тус аймгийн Монгол Ардын Намын хорооны удирдлага, гишүүдтэй өнөөдөр /2026.11.12/ уулзаж Засгийн газрын болоод намын бодлого, шийдвэр хөтөлбөрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Монгол Ардын Нам гишүүн төвтэй, гишүүдийн итгэл оролцоонд тулгуурласан бодлогыг дэвшүүлж байгаа.

Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд анхан шатны байгууллагадаа тулгуурлан ажиллана гээд намын бүх шатанд хэрэгжүүлж буй E4 стратегийг танилцуулав.

Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Л.Энхболд  нар оролцож гишүүд, дэмжигчдэдээ мэдээлэл өглөө.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Б.Уянга, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар оролцлоо.