МАН-ын МАН-ын Хяналтын хорооны удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.11.14/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Зөвлөгөөнд намын Хяналтын ерөнхий хорооны ажлын алба бүрэлдэхүүнээрээ, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хяналтын хорооны гишүүд, мөн намын дэргэдэх ТББ-ын Хяналтын байгууллагын нийт 200 орчим төлөөлөл оролцож байгаа юм.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
Зөвлөгөөнийг Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр нээж үг хэлэв.

ХЕХ нь намын бүхий л нэгжид хяналт тавьдаг хариуцлагатай үүрэгтэй бие даасан байгууллага.
Тус хороо нь Маргаан хянан шийдвэрлэх журам болон МАН-ын гишүүний Ёс зүйн дүрэм гэсэн суурь хоёр чухал баримт бичгийг шинэчлэн мөрдөн ажилладаг байна.








