Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллав.

Тэрбээр тус сумын малчид, иргэд хөдөлмөрчид, намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөлтэй уулзаж Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар товч мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.

Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, намын даргын зөвлөх Н.Жавхлан нар Дорнод аймагт ажиллах үеэрээ Баян-Уул сумын намын ахмад зүтгэлтэн, сум дундын ойн ангид насаараа ажилласан ахмад ойжуулагч Л.Нэргүй, мөн газар тариалангийн салбарт насаараа ажилласан, тракторчин, улсын уран хагалгааны аварга Д.Дарьсүрэн, сумын намын хорооны дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга Б.Балбармаа нарынд зочилж ажил хөдөлмөрийнх нь талаар ярилцав.
Баян-Уул сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэтгэврийн шударга тогтолцоо бол илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шинэчлэл бөгөөд Монгол Ардын намын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар энэхүү шинэчлэлийг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барьж байгаа юм.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Дорнод аймгийн Баяндун суманд томилолтоо үргэлжлүүлж байна.

