Монгол Ардын намын төлөөлөгчид олон улсын нийгэм-улс төрийн II сонсголд оролцож байна

Админ

2026.05.25
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын төлөөлөгчид 2026 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдаж буй “Евразид тэгш, хуваагдашгүй аюулгүй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны тухай” олон улсын нийгэм-улс төрийн II сонсголд оролцож байна.

Энэхүү олон улсын сонсгол нь дэлхий нийтийн геополитикийн нөхцөл байдал эрчимтэй өөрчлөгдөж буй өнөө үед Евразийн бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, тэгш бөгөөд хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмыг төлөвшүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой өндөр түвшний хэлэлцүүлэг юм.

Сонсголын хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, олон туйлт дэлхийн дэг журам, улс төрийн намуудын хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцаа, эдийн засгийн интеграц, тээвэр-логистикийн шинэ коридор, эрчим хүч болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байна.

Арга хэмжээнд дэлхийн 30 гаруй улсын парламентын гишүүд, улс төрийн намуудын удирдлага, дипломат төлөөлөгчид, бизнесийн салбарынхан, эрдэмтэн судлаачид, олон улсын шинжээчид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, сорилт, боломжийн талаар санал солилцож байна.