Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын 11 хорооноос нийгмийн өөрчлөлт, хөгжилд бодлогын шинэлэг шийдлийг эрэлхийлсэн Policy Lab хэмээх бодлогын сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргаснаа өнөөдөр /2026.10.05/ олон нийтэд танилцууллаа.
Нээлтэд МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ нар оролцож үг хэллээ.
Сэтгүүлийн анхны дугаарт мөрийн хөтөлбөрийг хэрэгжилт болгох 10 нийтлэлийг онцолж хэвлэсэн байна.
Тухайлбал:
-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнийн “Бүсчилсэн хөгжил ба иргэдийн амьдрах нөхцөл”
-“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатарын “Сонгуулийн өмнөх сонголт”
-Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Цолмонгийн “Хөдөө бол хөгжлийн арын хашаа биш”
-Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгсийн “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба хөгжлийн бодлого”
-Хүний эрхийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Н.Энхчимэгийн “Ази тив ба хүний эрх: Монгол Улсын манлайллын боломж”
-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга С.Сэлэнгийн “Иргэний цаг, боломж итгэлийг буцаах шинэчлэл”
-Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Т.Найдангийн “Хөгжлийн жинхэнэ хөшүүрэг: Иргэдийн эдийн засгийн эрх чөлөө
-Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Э.Улсболдын “Хүртээмж ба тэгш оролцоо”
-Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Норовсамбуугийн “Дэд бүтцийн суурь бодлого: Эрчим хүч, тээвэр хоёроос эхэлнэ” сэдэвт нийтлэлийг эх сурвалж, үндэслэл, судалгаа, тооцоо, жишээ баримттайгаар дэлгэрүүлж унших боломжтой юм.

Policy Lab сэтгүүлийн анхны дугаарын нээлтэд хүндэт зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Бяруузана, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
Цаашид салбар бүрийн эрдэмтэн, судлаач, экспертүүдийн тухайлсан асуудлыг хөндөж бодит шийдлийг дэвшүүлсэн нийтлэлүүдийг улирал бүр танилцуулахаар төлөвлөжээ.






