Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Ж.Ууганбаяр, аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат нар оролцож, орон нутгийн хөгжил, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн тулгамдсан асуудлаар иргэд, гишүүдийн санал хүсэлтийг сонсон, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Мөн энэ үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” санаачилга, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, төр, намын бодлого, шийдвэрийг иргэд, гишүүдэд хүргэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ахмад настан Ч.Ганбаатар авлига, хулгайн асуудал Монгол Улсын эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буйг онцлон, энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр мөн намын хатуу гишүүнчлэлийн тогтолцооны талаар санал дэвшүүлж, олон улсын туршлага, жишээг харгалзан үзэх шаардлагатай талаар хэлсэн юм.







