Нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ Хүй долоон худагт хүндэтгэл үзүүллээ

Админ

2026.07.13
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Хүй долоон худагт зохион байгуулж буй баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээ зургаа дахь өдрөө үргэлжилж, нийслэлийн  Баянзүрх, Багануур дүүргийн гишүүдийн төлөөллийг хүлээн авлаа.

Зочдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг болон нийслэл, дүүргийн намын хорооны бусад удирдлагын төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва намын гишүүдэд баяр наадмын мэндчилгээг дэвшүүлэн нийслэл болоод намын даргын тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл өгсөн.

Хүй мандлын дэнжид зургаан өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээний хүрээнд намын удирдлагууд нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны намын гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нам болон Засгийн газрын бодлого, зорилго, зорилтын талаар мэдээлэл өглөө.

Засгийн газрын 100 хоногийн онцлох ажлууд, “Чөлөөлье” үндэсний санаачилга, үр дүн, намын анхан, дунд шатны нэгжид хүрэх, тэнд ажиллаж байгаа гишүүдээ сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Гишүүн төвтэй E4” стратеги, түүнийг хэрэгжүүлэхээр гишүүдийнхээ бүртгэл харилцаанд нэвтрүүлсэн Enam 3.0 платформыг танилцууллаа.  

Ийнхүү Монгол Ардын Намаас улс орон даяар өрнүүлсэн “Ардын нам-Ард түмэндээ” аяныг энэ удаад нийслэлийн хэмжээнд өрнүүллээ.