П.Мөнхтөр: Ёс суртахуунд суурилсан эв нэгдэл хэрэгтэй

Админ

2026.11.14
Үйл явдлын мэдээ

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр хяналтын хорооны удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Тэрбээр ёс зүй, сахилга хариуцлагын доройтол, оюун санааны гажуудал, эв нэгдлийн сэдвээр илтгэл танилцуулсан юм. Шүүмжлэл хэрэгтэй ч түүнээс илүү шийдэл хэрэгтэй, хэлэлцэж сууснаас илүүтэй үйлдэл хийх хэрэгтэй гэсэн нийгмийн бодит шаардлага тулгарч байна. 

Түүнчлэн амлалт биш үр дүн хэрэгтэй байна, ёс суртахуунд суурилсан эв нэгдэл чухал болоод байгааг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр илтгэлдээ онцлов.