“Policy Talk” уулзалтын зочноор Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцлоо

Админ

2026.05.08
Үйл явдлын мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын даргын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд салбар тус бүрээр бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байна.

Дээрх бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нарын “Policy Talk” уулзалтын өнөөдрийн /2026.05.08/ зочноор Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож “Бодлогын залгамж халаа ба улс төрийн намын мөрийн хөтөлбөр” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Улс төрийн намын соёл, төлөвшил, бодлогын хороодын хариуцаж буй ажлын чиг үүрэг, ач холбогдол, үр дүнтэй ажиллаж болохуйц сайн туршлага, улс төрийн намуудын үзэл баримтлал, бусад улс орны социал демократ үзэл баримтлалтай намуудын үнэт зүйл зэрэг сэдвээр санал бодлоо солилцов.

“Policy Talk” уулзалтад намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ болон бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нар оролцсон юм.