“SDY ANSWERING YOU” Баруун бүсийн чуулган ховд хотод эхэллээ

Админ

2026.10.18
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбоо (SDY)-ноос 2026 оныг салбар холбоодыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “SDY ANSWERING YOU” баруун бүсийн чуулганыг өнөөдөр /2026.10.18/ Ховд хотод зохион байгуулж байна.

“SDY ANSWERING YOU” Баруун бүсийн чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн  Социал Демократ Монголын залуучуудын холбоо (SDY)-ны 350 гаруй залуус оролцож байна.

Чуулганы зорилго нь Социал Демократ Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, салбар холбоодын хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын манлайлал, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

“SDY ANSWERING YOU” баруун бүсийн чуулганыг Социал Демократ Монголын залуучуудын холбоо (SDY)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нээж, холбооноос өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Мөн “SDY LOCAL LEADER” илтгэл, “WHY SDY?” болон “PD стратеги?” сэдэвт панел хэлэлцүүлгүүдээр дамжуулан залуучуудын улс төрийн оролцоо, салбар холбоодын хөгжил, манлайлал, цаашдын бодлого, стратегийн талаар санал солилцоно.

Чуулганы хүрээнд SDY академийн гүйцэтгэх захирал Б.Төмөр-Очир “Багийн төлөвшил 2.0” сэдвээр илтгэл тавьж, залуучуудын санал асуулга зохион байгуулахын зэрэгцээ байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжсэн мод тарих үйл ажиллагаа явуулна.

“SDY ANSWERING YOU” баруун бүсийн чуулган нь залуучуудын дуу хоолойг сонсох, орон нутгийн салбар холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу манлайлагчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.