Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооноос 2026 оныг салбар холбоодыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “SDY ANSWERING YOU” Хангайн бүсийн чуулган өнөөдөр (2026.09.20) Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо эхэллээ.

Чуулганд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганаар салбар холбоодын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаарх мэдээллийг хүргэх, орон нутаг дахь гишүүд, дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж байна.

Тус чуулганд аймаг, дүүргийн SDY-ийн удирдлага, тэргүүлэгчид, сум, хорооны төлөөлөл болон 40-өөс доош насны иргэдийн төлөөллийн байгууллага, Засаг захиргааны байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулганы хүрээнд:
- “SDY ANSWERING YOU” илтгэл
- “SDY LOCAL LEADER” илтгэл
- “Залуусын диалоги” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулагдана.

Мөн судалгаа, ногоон хөгжил, залуучуудын санал асуулга, сайн туршлага хуваалцах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, залуучуудын санал бодлыг сонсох, оролцоог дэмжихэд чиглэж байна.
Чуулганаар Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн залуучуудын холбоодын төлөөлөл оролцож, хамтын ажиллагаа, туршлага солилцох боломж ийнхүү бүрдэж байна.











