Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны (SDY) гуравдугаар Бага хурал өнөөдөр /2026.11.28/ болж, цаг үеийн асуудал болон цаашдын үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцлээ.

Хуралдаанд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан болон 45 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн 383 төлөөлөгч танхим болон цахимаар оролцсон юм.

Энэ үеэр холбооны өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, цаг үеийн мэдээллийг танилцуулсны зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд гишүүдийн санал, санаачилгыг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн СДМЗХ-ноос зарласан “Салбар холбоодыг дэмжих жил”-ийн хүрээнд анхан шатны нэгжид хүрч ажиллах, Удирдах зөвлөлийн гишүүд аймаг, орон нутгийн салбар зөвлөлүүдтэй уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг онцолж байна.

Түүнчлэн “21 аймаг, есөн дүүрэг гэж ялгалгүй нэгдмэл нэг хамт олон болж, хамтдаа хичээж, хамтдаа урагшилъя” хэмээн уриалж, цаашдын зорилтоо тодорхойллоо.






