Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшингээр ахлуулсан баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, намын анхан шатны 50 гаруй гишүүн, дэмжигчтэй уулзаж Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр анхан шатны гишүүдтэйгээ эргэх холбоогоо хадгалах нь чухал болохыг намын гишүүд, дэмжигчид онцолж, үйлдвэржилтийг дэмжиж, малын гаралтай түүхий эдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан. Ингэснээр малчид өөрсдөө экспортлогч болох эрх зүйн боломж нээгдсэн. Хэлэлцээрийн үр дүнд Евразийн бүс нутгийн улсууд руу гурван жилийн хугацаанд мах, махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноос ноолууран бүтээгдэхүүнээс 204 төрлийн бараа, хөдөө аж ахуйн бусад нэрийн 65 төрлийн барааг татваргүй экспортлох боломжтой болсон юм.
Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын УИХ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулж, байгалиа хамгаалах замаар орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг малчдад нээсэн.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нар Зуунбаян-Улаан суманд ажиллах үеэрээ намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонсов. Өдгөө 96 насыг зооглож буй Л.Донид гуай МАН-д тасралтгүй 56 жил зүтгэсэн түүхээсээ хуваалцаж, нандигнан хадгалж буй намын батлахаа үзүүлж, цаашид ч намын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.






