Зарим боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг тэглэв

Админ

2026.10.07
Үйл явдлын мэдээ

Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ ээлжит хуралдаанаар Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг батлав.

Ингэснээр 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд тэг хувиар тогтоолоо. 

Зарим боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг тэглэв | Монгол Ардын Нам