Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.11.07/ Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.
Бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Зүүн болон Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн хорооны удирдах ажилтнууд, сум, багийн намын үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын 1000 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Мөн МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Л.Дашдэмбэрэл, С.Мөнгөнчимэг, Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Б.Хэрлэн, М.Мандхай, Б.Уянга, Д.Ганмаа, Н.Наранбаатар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ж.Галбадрах, Ч.Анар, М.Ганхүлэг нар бүсийн зөвлөгөөнд оролцож байна.

Зөвлөгөөнд Зүүн болон Говийн бүсэд хамаарах Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны дарга Г.Батсуурь, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, тус аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга С.Мөнхчулуун, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Д.Амарбат, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболд, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар тайлан мэдээллээ танилцуулна.











